Дэлхий

Ази Номхон далайн зарим улс оронд цар тахлыг хяналтдаа авч маш сайн ажиллаж байгаа. Үүний нэг жишээ Вьетнам улсад сүүлийн 40 гаруй хоног шинэ ковид-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн гарт Африк гаралтай эрэгтэй  амиа алдсан хэрэг гарсан нь АНУ даяар цагдаагийн харгислал, арьс өнгөний ялгаварлын эсрэг иргэд эсэргүүцэл зарлахад хүргэсэн. Маш олон иргэн гудамжинд гарч, үймээн самуун дэгдээсэн байна. Эмх замбараагүй байдлыг шууд дамжуулж байсан Африк гаралтай “CNN” телевизийн сэтгүүлчийг цагдаа нар баривчлан явсан нь иргэдийн эмх замбараагүй байдлыг улам хурцатгалаа.

Дэлгэрэнгүй ...

Японы нийслэл Токио хотод өнгөрсөн Даваа гарагаас хөл хориог сулруулж хөл хорионы 1-р зэргийн байдалд шилжсэн. Ирэх Даваа гарагаас Токио хотод хөл хорионы 2-р зэргийг эхлүүлэх тухай хотын захирагч Юрико Койке мэдэгджээ.

Дэлгэрэнгүй ...

Өчигдөр буюу өнгөрсөн 24 цагт Бразил Улсад 26,417 шинэ халдварын тохиолдол нэмэгдэж нийт халдвар авсан иргэдийн тоо 438,238 болжээ. Үүнээс гадна 1,156 иргэн халдварын улмаас нас барж, нийт нас барсан иргэдийн тоо 26,754 болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн ихэнх улсад цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байгаа. Хөл хорио нь маш олон эерэг талтай боловч зарим улсад сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Үүний нэг жишээ Бүгд Найрамдах Фижи Улсад хөл хорио тогтоосноор гэмт хэргийн тоо эрчимтэй нэмэгдсэн тухай энэ улсын цагдаагийн байгууллагууд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй ...

Парис хотод хөл хориог тодорхой хэмжээнд багасгаад хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Хөл хорионы дэглэм багассан ч, цэцэрлэгт хүрээлэн, парк, голын эргүүд хаалттай хэвээр байгаа юм. Иргэд голын эрэг дагуу салхилж бөөгнөрөл үүсгэх эрсдэл өндөр байгаагаас цагдаа нар эргүүл хийж иргэдэд анхааруулга өгч эхэлжээ.

Дэлгэрэнгүй ...