ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.06/ Наран ургах, шингэх 5:26-20:11

Зурхай
2021.05.06, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР.. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.06, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05:26-20:11
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.