Наоми Кэмпбелл 50 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Энтертэйнмент

Супермодель одоо шинэхэн ээж боллоо.

Супермодель Наоми Кэмпбелл охин хүүхэд өлгийдөн авсан талаараа өөрийн Инстаграм хуудсандаа Мягмар гарагт зарлажээ.

Тэрээр дөнгөж төрсөн үрийнхээ хөлийг барьж байгаа зургийг хуваалцан

"Үзэсгэлэнтэй бяцхан үр намайг ээж болголоо. Энэ бяцхан зүрх миний амьдралд байгаад маш бахархан баярлаж сахиусан тэнгэртэйгээ насан туршид холбогдсоноо үгээр илэрхийлэхийн аргагүй. Үүнээс илүү хайр гэж үгүй."

гэжээ.

5 сарын 22-нд 51 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх Кэмпбелл хүүхэддээ ямар нэр өгсөн, хэрхэн төрүүлсэн, яг хэдний өдөр, цагт зэрэг бусад мэдээллээ дэлгээгүй  байна.

Их Британийн загвар өмсөгч үргэлж ээж болохыг хүсдэг байсан талаараа 2017 онд ES Magazine-нд өгсөн ярилцлагадаа анх дурдаж байсан.

"Би үргэлж хүүхэдтэй байхыг боддог. Хэзээ хүссэн цагтаа шинжлэх ухааны аргаар би хүүхэдтэй болох болно."

Түүний эх Валерие Моррис Кэмпбелл мөн инстаграм хуудсандаа адилхан зураг хуваалцан

"Охин Наомидаа охин төрүүлсэнд баяр хүргэе! Би эмээ болохыг маш удаан хүсэн хүлээж байсан болохоор баярлаад баршгүй догдолж байна"

гэжээ.

Эх сурвалж: Cosmopolitan