Үйл явдал

Ирландын Дублин хотын нисэх буудалд Америкийн American Airlines агаарын тээврийн компанийн Airbus A330 онгоц ослын буулт хийжээ. Английн Лондон хотоос Америкийн Филадельфийг чиглэн нисч байсан онгоцны бүхээгт химийн бодис алдагдсанаас онгоц замдаа ослын буулт хийсэн байна. 

Лондон-Филадельфийн хооронд нислэг үйлдэж байсан онгоц онгоцны бүхээгт эвгүй үнэр тархаж, гал тогооны хэсэгт шингэн химийн бодис алдагдсанаас шалтгаалан чиглэлээ өөрчлөн Дублины нисэх буудалд газарджээ. Нисэх буудалд газардахад нь түргэн тусламжийнхан болон аврах багийнхан тосч, онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар мэргэжилтнүүд онгоцны бүхээгт тархсан химийн бодис хаанаас алдагдсаныг, мөн бусад аюул байгаа эсэхийг нягтлан тогтоохоор ажиллажээ. Онгоц Лондоны Хитроу нисэх буудлаас хөөрөхөөс өмнө эвгүй үнэр гарч байсан ч нислэгээ эхлүүлсэн байна. Нислэгийн явцад зорчигчдын дотор муухайрч, химийн бодисны үнэр ихэссэн учраас замдаа ослын буулт хийхээс аргагүй байдалд оржээ.