Уханийн иргэдийг цар тахлын шинжилгээнд хамруулна

Үйл явдал

Дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирус анх илэрч, дэгдсэн Хятадын Ухань хотын иргэдийг цар тахлын илрүүлэг шинжилгээнд дахин нийтээр хамруулахаар болжээ. Хятадын эрх баригчид төвийн хэсгийн Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотын иргэдийг нийтээр нь COVID-19 коронавирусийн нуклейн хүчлийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар болжээ.

 Энэ шийдвэрийг Уханьд цар тахлын зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж, коронавирусний халдвар дахин гарч эхэлсэнтэй холбоотой гаргажээ. 11 сая хүн амтай Ухань хотод 2020 оны 6-р сараас хойш саяхныг хүртэл цар тахлын дэгдэлт илрээгүй байсан юм. Гэвч сүүлд коронавирусний Дельта хувилбар илэрсний дараагаар цар тахлын голомтод дахин цар тахал дэгдээхгүйн тулд Хятадын эрх баригчид Ухань хотын иргэдийг нийтээр нь шинжилгээнд хамруулан, урьдчилан сэргийлэх арга алхам авахаар болжээ.

Манай урд хөршид сүүлийн 7 хоногт цар тахлын Дельта хувилбар зөөвөрлөгдөн ирж, Хятадын зүүн хэсгийн Нанжин хотоос илэрсэн вирусын халдвар 20 гаруй муж хотод тархжээ.