Хавайн арлуудад түймэр асч байна

Үйл явдал

Америкийн Хавай мужийн нутаг дэвсгэрт ойн түймэр асч байна. Өргөн зурвас газрыг хамран асч байгаа түймрийг Хавайн эрх баригчид байгалийн хамгийн томоохон түймэр гэж үзэж байгаа юм.

Хавайн хамгийн томоохон арал түймэрт автан шатаж байна. Гамшигт үзэгдлийн улмаас хэдэн зуун хүн орон гэрээ орхин зугтахад хүрч, Америкийн армийнхан гал унтраахад дайчлагдаад байна. Энд цаг агаар хуурай халуун, дээр нь хүчтэй салхитай байгаагаас түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлэн асч байна. Өнөөдрийн байдлаар Хавайн Их Арал дээр дэгдсэн түймэр хүрээгээ тэлж, богино хугацаанд хүрээгээ тэлсээр байна.

Түүнчлэн Америкийн Орегон мужид мөн түймэр асч байгаа юм. Хойд Каролинд мөн түймэр гарч, орон сууцны барилгууд өртжээ. Хэт халуун цаг агаараас үүдэлтэй ойн түймрээс гадна мөн зарим газарт эсрэгээр үер усны гамшиг нүүрлээд байна. Америкийн Невада, Юта, Колорадо, Нью Мехико, Айдахо, Вашингтон, Монтана зэрэг мужид үер усны гамшгаас сэргийлэх зөвлөмж өгч, иргэдээ гамшигт үзэгдлээс болгоомжлохыг сануулжээ.