Boeing компани Starliner сансрын хөлгийн нислэгийг хойшлууллаа

Технологи-360

Америкийн Боинг компани лхагва гарагт хөөргөхөөр төлөвлөөд байсан Старлайнер сансрын хөлгийн нислэгээ дахин хойшлууллаа. ОУСС-ыг зорин хөөрөх гэж байсан сансрын хөлгийг техникийн шалтгаанаар нислэгийг нь хойшлуулсан байна.

Боинг корпорацийн боловсруулан бүтээсэн Старлайнер хөлөгт техникийн учир шалтгаан, гэмтэл гарсан учраас аюулгүйн үүднээс нислэгийг хойшлуулжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөлгийн модулийн хөдөлгүүрийн системийн хавхлаганд гэмтэл илэрсэн учраас энэ доголдлыг зассаны дараа хөлгийг гарааны тавцанд эргүүлэн байрлуулна. Түүнчлэн хөлгийн программ хангамжийг мөн дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.