Гаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Үйл явдал

Гаитид энэ амралтын өдөр 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн сүүлд ирсэн мэдээллээр 1,300-аад хүн өртөн амиа алдаад байна. Түүнчлэн Гаитийн иргэний хамгааллын албаны мэдээгээр гамшигт үзэгдлийн улмаас 5,700-аад хүн ямар нэгэн байдлаар өртөн гэмтэж бэртжээ.

Гаитийн эрэг хавийн нутгаар өнгөрсөн бямба гарагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, дэлхийн улс орнууд Карибын тэнгисийн энэ улсад бүх талаар туслахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Газар хөдлөлтийн голомт Гаитийн 125 мянган хүн амтай Ле-Ке коммунаас 40 км зайтай газарт, газрын 10 км-ийн гүнд байжээ. Гамшигт үзэгдэлд энэ улсын Юг, Грнад-Анс болон Нипп мужууд хамгийн ихээр өртөж, эдгээр бүсэд эрэл хайгуулын, аврах ажиллагаа явагдаж байна.

Газар хөдлөлтийн гол хүчийн араас афтешокууд үргэлжлэн, Гаитид хоёр хоногийн дотор гамшигт нэрвэгдэгсдийн тоо хоёр дахин өсчээ. Гаитийн эрх баригчид гамшигт үзэгдлийн улмаас улс орондоо онцгой байдал зарласан байна.