Үйл явдал

Тунист мөн авто замын томоохон осол болж, жуулчны автобус осолдсон байна. Автобус эргэлттэй зам дээр замаас гарч осолдсоноос 20-иод хүн амиа алджээ.  

Осол Тунисын нийслэл хотоос Айн Драхам хотыг чиглэх зам дагуу болжээ. Энд жуулчны автобус замаас гарч осолдсон байна. Автобусан дотор 43 зорчигч явснаас 24 хүн амиа алджээ. Аврагчид ослын газарт шуурхай хүрч ажиллаж байна. Түүнчлэн ослын газарт Тунисын ерөнхийлөгч, ерөнхий сайд очиж ослын нөхцөл байдалтай танилцжээ. Осолдсон автобус Тунисын хувийн аялал жуулчлалын компанийх байжээ. Ослын газар дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд осол жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж, эргэлттэй зам дээр жолоодлого алдсанаас болсон гэж дүгнэж байна.