Нийслэлийн хэмжээнд гамшгийн үед зарлан мэдээлэх дуут дохиог нэмэгдүүллээ 

Нийгэм

Он гарснаас хойш улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 удаа бүртгэгдсэн гэж Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Харин үүнээс доош магнитудын чичирхийлэл нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өдөрт л 2-3 удаа бүртгэгддэг байна. Тиймээс газар хөдлөлтийн идэвхижил өндөр байгаан дээр хур бороо элбэг байгаа өнөөгийн нөхцөлд нийт иргэдийг гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх дуут дохио юу юунаас чухал юм.

Өнөөдөр нийслэлийн онцгой байдлын газар иргэдэд зарлан мэдээлэх дуут цамхаг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ус соруулах зөөврийн насос, тусгай зориулалтын хөдөлгөөнд явуулын байр зэрэг 180 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа хүлээлгэн өглөө.

Мэргэжлийн байгууллагад сайн чанарын тоног төхөөрөмж юу юунаас чухал байдаг. Тиймээс цаашид нийслэлийн онцгой байдлын газрын чадавхийг нэмэгдүүлж хүчин чадлыг сайжруулахад иргэдийн хурлын төлөөлөгчид онцгой анхаарна гэдгийг энэ үеэр онцлон хэллээ.