Үйл явдал

Газрын Дундад тэнгисийн уснаа эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан “Ocean Viking” хөлөг онгоц далайд осолдоод байсан 60 гаруй дүрвэгчийг аварч, Италийн Сицили арал дээр хүргэж өгсөн байна.  

Эрэг дээр гаргасан дүрвэгсдийн дунд гэмтэж бэртсэн хүн олон байсан учраас тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. “Ocean Viking” хөлөг Ливийн эргийн ойролцоо осолдсон дүрвэгсдийг аварч, хөлөг дээрээ гарган, улмаар Италийн эргийн хамгаалалтынханд шилжүүлэн өгсөн байна. Далайд осолдсон дүрвэгсдийн дотор насанд хүрээгүй 17 хүн, 3 сартай хүүхэд байжээ. Түүнчлэн хүнд гэмтсэн 3 хүнд хөлөг онгоцон дээр тусламж үзүүлж, улмаар эргийн хамгаалалтынхан хүлээлгэн өгсөн байна.