ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.24/ Наран ургах, шингэх 06:42-18:47

Зурхай

2021.09.24, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.24, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.42-18.47

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.