Үйл явдал

Германы баруун хэсгийн Дортмунд хотод ням гарагт 13 мянган иргэнээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь Дортмунд хотын хүн ам олноор оршин суудаг дүүргээс Дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон байна. 

Аюултай зэвсгийн Дортмунд хотын орон сууцны дүүргээс олж илрүүлсэн байна. Улмаар орон нутгийн эрх баригчид нь аюултай бүсээс иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн 2-р дайны үеийн тэсрэх бөмбөг нь агаараас хаясан бөмбөг байжээ. Дортмунд хотын эрх баригчид тэсрэх бөмбөг олдсон газрын ойролцоох орон сууцны барилгууд, хоёр эмнэлэг, мөн сургуулиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Германы нутаг дэвсгэр дээрээс Дэлхийн 2-р дайны үеийн, тэртээ 75 жилийн өмнө хаясан тэсрэх бөмбөгнүүд ойр ойрхон олддог юм. Аюултай зэвсгийг мэргэжлийн сапёрууд устгалд оруулжээ.