Үйл явдал

Туркийн Эрзинжан Каглайн хотод байрлах Гирлевик нэртэй уулын хүрхрээ хөлдөж, мөстөн тун өвөрмөц дүр зурагтай болжээ. Хүрхрээний дагуу 6-7 метрийн урттай мөсөн унжлагууд унжиж хөлдсөн нь байгалийн энэ тогтоцыг улам үзэсгэлэнтэй харагдуулж байгаа гэнэ. 

Гирлевик хүрхрээ нь жил бүрийн өдийд, хүйтний эрч чангарахтай зэрэгцэн ийнхүү хөлдөж, өвөрмөц дүр зурагтай болдог байна. Чухам энэ үед байгалийн энэхүү үзэгдлийг нүдээр харахаар аялагч жуулчид энэ бүсийг зорин ирдэг юм. Эрзинжанд хүйтний эрч чангарч, шөнөдөө Цельсийн 0 градус хүртэл хүйтэрч, улмаар хүрхрээний дагуу мөсөн унжлагууд тогтон хөлдөж байна.