Венесуэл Улс Гиннесийн дээд амжилтыг эвдэхэд бэлэн болжээ

Энтертэйнмент

Венесуэл улс дэлхийн хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оркестр хөгжим цуглуулан Гиннесийн дээд амжилтыг эвдэхэд бэлэн болжээ. Венесуэлын нийслэл Каракас хотноо 12 мянган хөгжимчнөөс бүрдсэн оркестр цуглуулан, сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлж байгаа юм.

Венесуэлын нийслэлд 12 мянган хүнээс бүрдсэн оркестр цуглуулсан байна. Энэхүү оркестрт сургуулийн сурагчид голдуу багтсан байна. Оркестр хөгжмийг энэ улсын нэртэй удирдаач Андрес Давид Асканио Абреу удирдаж байна.

Венесуэлд бүх нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Систем” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн сурагчид ямар нэгэн хөгжмийн зэмсэг барьж суран, өнөөдөр ийнхүү хамгийн том оркестр бүрдүүлэхэд хүрчээ.

Дэлхийн хамгийн том оркестр хөгжмийг одоогоос 2 жилийн өмнө Оросын Санкт-Петербург хотноо цуглуулж, 8 мянган хүний бүрэлдэхүүнтэй оркестр хөгжим тоглож Гиннесийн амжилтын номонд бичигдэж байжээ.