Үйл явдал

Вьетнамын эрх баригчид шинэ коронавирусын голомт болсон Хятадын Ухань хотоос иргэдээ нгүүлгэн шилжүүллээ. Вьетнамын иргэний агаарын тээврийн онгоцоор Ван Доны нисэх буудлаас Куанг Нин мужид 30 иргэнээ авчирсан байна. 

Ухань хотоос ирсэн онгоцоор Вьетнамын 30 иргэнийг эх оронд нь авчирсан байна. Тэдний дотор Хятадад сурдаг оюутнууд, ажилчид, мөн аялж жуулчилж яваад хөл хорионд орсон иргэд байгаа юм. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо эргэн ирсэн иргэд өвчний голомтын бүсийг орхиж чадсандаа ихэд баяртай байгаагаа хэлж байна. Ийнхүү нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийг Куанг Нинь мужид байрлах эмнэлэгт түр байрлуулан хөл хорьж, өвчний далд үеийг өнгөрүүлж, эмнэлгийн шинжилгээ хийсний дараагаар гэрт нь хариулах юм.