Үйл явдал

Тайландын өмнөд хэсгийн Транг мужид дөрвөн хос залуус гүнийн шумбалт хийн бэлтгэл хийж байна. Тэд ийнхүү бэлтгэл хийн шумбаж сурснаар 2-р сарын 14-нд тохиох Дурлалт хосуудын өдрөөр усан дор хуримын ёслолоо хийхээр бэлтгэж байгаа юм байна. 

Энэ жил Тайландын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гэгээн Валентины баярын өдрөөр Хятад, Герман, Швед, Тайландын 11 хосыг оролцуулан өвөрмөц хуримын ёслол үйлдэхээр бэлтгэж байгаа юм. Тэгвэл энэхүү ёслолд оролцохоор бүртгүүлсэн Тайландын 4 хос Транг мужид усанд шумбалтын бэлтгэлээ хийж байна. Тэд Муэанг дүүрэгт байрлах усан санд дайвингийн бэлтгэл хийж байна. Орон орноос ирэх залуу хосуудын усан дорх хуримын ёслолыг Ко Мук арлын дэргэд 10 метрийн гүнд болох юм. Залуу хосуудын усан дорх гэрлэлтийг орон нутгийн магистратын тойргийн шүүгч батламжлан, гэрлэлтийн гэрчилгээг нь олгох юм байна.