ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.24/ Наран ургах, шингэх 08:40-17:03

Зурхай

2021.12.24, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.24, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.40-17.03

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.