Үйл явдал

Тайландын өмнөд нутагт, Ланта Яй арлын ойролцоох далайн паркад аварга том цагаан махчин загас, акул үзэгдэх болжээ.

4 метрийн урттай аварга цагаан өнгийн махчин загасыг далайн паркийн усан дорх камер илрүүлжээ. Махчин загас далайн паркийн усны амьтдын идэш тэжээлээр хүнсээ залгаж, энэ хавьд эргэлдэх болжээ. Түүнчлэн энэ загас гүнийн шумбагчид энэ хавийн усанд шумбалт хийж байхад нь мөн гэнэт гарч ирсэн байна. Гүнийн шумбагчид цагаан акулын зургийг авч, бичлэгийг нь хийсэн байна.