1-р эгнээгээр зорчиж нийтийн тээвэрт саад учруулсан 9005 тээврийн хэрэгслийг торгожээ

Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, жолооч нарын харилцаа хандлагад анхаарах үүрэг өгсний дагуу давхардсан тоогоор 16 мянга гаруй тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, ариутгал  хийжээ.

Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулсан 9005 тээврийн хэрэгсэл, автобусны зогсоол дээр зогссон 705 тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцсон байна. 

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1100 автобусны тал нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Ирэх жил дахин 70 хувь нь ашиглалтаас хасагдах тооцоолол байгаа юм.

Тиймээс ирэх жил эхний ээлжид том оврын 500 автобус оруулж ирэхээр ярьж байгааг Хотын дарга мэдэгдсэн. Гэвч тендер будлиантай болдог, ажил нь эхэлдэггүй, албан тушаалтнууд нөлөөлдөг зэрэг асуудал гардаг болохыг онцолж байсан. Иргэдийн зүгээс нийтийн тээврийн эргэлтийг сайжруулах, тухтай болгох, зорчиход эрсдэлгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.