Словени Улс цыган иргэдийн үйлдэж байгаа гэмт хэрэг, танхайн үйлдэлтэй тэмцэж байна

Үйл явдал

Словени Улс цыган иргэдийн үйлдэж байгаа олон тооны гэмт хэрэг, танхайн үйлдэлтэй тэмцэж байна. Цыган иргэд хуулинд захирагдахаас татгалзан, хулгай дээрэм танхайн хэрэг их үйлдэж байгаа учраас цагдаа хүчнийхэн тусгай морьт хороо, мөн цыган цагдаа хүчин томилж хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. 

Словенийн Шкоцян мужийн Добрушка Вас аж үйлдвэрлэлийн дүүргийн иргэд болон бизнес эрхлэгчид орон нутгийн эрх баригчиддаа хандан цыган иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсчээ.

Эмнэсти Интернэшнл олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар Словенид 11 мянга гаруй цыган иргэн амьдардаг, тэдний дийлэнх нь байнгын оршин суух хаяаггүй, хаягдсан барилга байшинд амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас ихэнхдээ хулгай дээрэм тонуул хийж амьжиргаагаа залгуулдаг байна. Европын орнуудад цыган омгийнхон үр хүүхдүүдээ сургуульд явуулдаггүй, залуус нь сурч боловрох хүсэлгүй байдаг учраас ихэнхдээ гуйлга гуйх, хулгай дээрэм хийж амьдардаг байна.