Үйл явдал

БНХАУ-ын Гуйжоу мужийн Гуйяанг хотод таван сарын дараа дотуур байрандаа эргэн очиход сурагчийн шүүгээнд шувуу үүрлэсэн байжээ.

Охин өвлийн амралтын үеэр өөрийнхөө гэр рүү буцахдаа шүүгээнийхээ хаалгыг хаахаа мартсан байв. Ингээд бяцхан шувуунуудад самар өгч тэдний зургийг цахим ертөнцөд хуваалцан “Шувуунууд минь сайхан амьдраарай, жаргал хүсье” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь цахим ертөнцөд олны анхаарлыг татаж, одоо ч дотуур байр руугаа буцаагүй оюутнуудын сэтгэлийг түгшээж эхэлжээ.