Үйл явдал

Коронавируст цар тахлын улмаас Европт машин үйлдвэрлэлээрээ Германы араас хоёрт бичигддэг  Испани Улс албан шахалтаар Рэнаулт, Сеат, Ниссан зэрэг компаниудыг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон юм байна.

Учир нь дээрх компанийг цаашдаа нээлттэй байлгахад нэг тэрбум евро шаардлагатай тул үйл ажиллагаагаа явуулахыг нь зогсоосон байна. Тиймээс Барселон хотод “Ниссан” компанийн ажилчид үйл ажиллагааг нь хааж байгаад эсэргүүцэл үзүүлэн жагсаал хийж эхэлжээ. Жагсаалд оролцож байгаа нэг ажилтан,

Испани дахь “Ниссан” компанийн үйл ажиллагаа зогссоноор 25 мянган гэр бүл орлогогүй болж гудамжинд гарахад хүрнэ

гэдгийг хэлсэн байна. Испани Улсад “Ниссан” компаний хоёр үйлдвэр байдаг. Испанийн Каталониагийн засгийн газрын эдийн засгийн зөвлөх Анжэлс Чакон ч мөн энэхүү жагсаалд нэгдэж байгаагаа мэдэгджээ. Тэрээр хагас жилийн өмнө Японы “Ниссан” компанийн менежерүүдтэй уулзаж энэ үйлдвэрлэлийг үргэлжлүүлж, өрсөлдөх чадварыг нь олгох хэрэгтэйг хүсч байсан тухайгаа мэдэгджээ.