Үйл явдал

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотод гарсан цагаан арьст цагдаа Африк гаралтай эрийн амь насанд хүрсэн хэрэг өнөөдөр олон улсыг хамарсан арьс өнгөний  тэмцлийн шалтгаан болжээ. Амиа алдсан Африк гаралтай Жорж Флойд хэмээх эрэгтэй задлан шинжилгээгээр коронавирусийн халдвартай байсан нь тогтоогдсон тухай “CNN” агентлаг мэдээлсэн байна.

Харамсалтай нь түүний амь насыг вирус биш цагдаагийн ажилтан авч оджээ.