Үйл явдал

Украин Улсад орон сууцны барилга дэлбэрэн гурван иргэн амь насаа алджээ. Тодруулбал, Украины нийслэл Киевийн Григоренкагийн өргөн чөлөөнд өнгөрсөн Ням гарагийн өглөө орон сууцны барилга дэлбэрсэн байна. Дэлбэрэлтэд орон сууц нь сүйдсэн 56 иргэнийг сургуульд галын өрөө унтлагын өрөөгөөр тохижуулан түр байрлуулахаар боллоо.

Үүнээс гадна хоолоор хангахаар болжээ. Хотын захирагч Клитсчко мэдэгдэхдээ

“Дэлбэрэлтэд өртсөн байрыг дахин бүтээн босгоно”

хэмээжээ. Гурван иргэн амь насаа алдан, таван оршин суугч хүнд бэртэл авсан байна. Түүнчлэн хоёр оршин суугч алга болон, одоо хүртэл олдоогүй байгаа юм. Тэднийг хайх ажил үргэлжилж байгаа тухай Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгч Свитлана Водолага мэдээлжээ. Дэлбэрэлтийн үеэр 16 байр сүйдэн, 40 орчим барилгад эвдрэл үүссэн. Барилгууд Позниаки дүүрэгт байрладаг 8-10 давхар орон сууцууд юм байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийг хийн буруу хэрэглээ буюу гэртээ газ буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тухай эх сурвалжид мэдээлжээ.