Үйл явдал

Туркменистан Улсын нийслэл Ашгабат хотод  хивсний баярыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уламжлалт баярыг 1992 оноос хойш тэмдэглэж байгаа. Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэдэг. Нийслэл Ашгабат хотын хөгжим жүжгийн төвд энэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Үндэсний дуу, бүжиг, хивстэй урлагийн үзүүлбэрүүд нь гадны орнуудын иргэдийн анхаарлыг ихэд татдаг.

Баярын тоглолтод Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов үг хэлэн, эх орныхоо чадварлаг гар урлаач, хивс үйлдвэрлэгчдэд хандан  хийморь, өнгөт схемээрээ гайхагдсан Туркмен хивс нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлийг нэмэгдүүлсэн гоо үзэсгэлэнгийн төлөөлөл гэдгийг онцлон тэмдэглэжээ.

“Туркмений үндэсний хивс нэхэх урлагийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулах шийдвэр гаргасан. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт ард иргэд манай хивсийг ардын урлагийн үнэлж баршгүй жишээ болохыг хүлээн зөвшөөрсний тод жишээ юм”

хэмээн ерөнхийлөгч онцолжээ. Ардын урлагаа түүхэн соёлтойгоо хослуулсан энэхүү тоглолт нь өнгө үзэмж, дуу хуур хосолсон сайхан тоглолт болж байгаа тухай иргэд ярьж байна. Тоглолтыг Үндэсний бүжгийн ансамблийн удирдлага доор зохион байгуулж, улсын хамгийн алдартай дуучид, хөгжимчид оролцсон тухай мэдээллээ. Үүнээс гадна тоглолтод үндэсний “кушт-депди” бүжгийг хослуулсан нь тоглолтын уур амьсгалыг илүү сайхан болгосон тухай үзэгчид хэлж байна.