Үйл явдал

Коронавируст халдварын нөхцөл байдал нь сайжирсан БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод номын сангууд эргэн нээгдлээ. Ингэхдээ хүүхдэд зориулсан номын хэсгээ нээсэн нь онцлог боллоо. Учир нь ихэнх оронд номын санг нээж байгаа ч бага насны хүүхэд орох хориотой хэвээр байгаа юм. Дөрвөн сар орчим Макаогийн номын сангууд хаалттай байсан.

Макаод номын сангууд энэ сарын 23-ны өдөр буюу өнгөрсөн Мягмарт эргэн нээгдлээ. Бага насны хүүхдийн ном унших хэсгийг нээснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт номын буланд цагийг зөв боловсон өнгөрөөх боломжтой болжээ. Зарим номын санд ном ариутгах тусгай машин ашиглаж байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр эерэгээр нөлөөлөхөөр байна.

Үүнээс гадна Макаод маргаашаас эхлэн үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг эргэн сэргээхээр төлөвлөжээ. Энэ ажлыг хүрээнд Макаогийн соёлын төв, Дом Пэдро театр, Black Box театруран зургийн галерей нээгдэхээр болсон байна. Эрх баригчид цар тахлын аюулаас хамгаалах дүрэм журмыг цаашдаа мөрдсөн хэвээр байхыг онцлон мэдэгдлээ. Иргэд олноороо цуглахгүй байх, тусгай биеийн халуун шалгах цэгүүд ажиллан, иргэд амны хаалтаа зүүсэн хэвээр байх юм.