Үйл явдал

Йемен Улсад байгаа Африкийн дүрвэгсэд цар тахлын энэ үед хүнд нөхцөл байдалд байна. Олон улсын туслалцаагаар ирдэг хүнс тэжээл, хэрэглээний нөөц нь дуусч байгаа тухай хэвлэлүүд онцоллоо. Ойролцоогоор 280 мянга орчим Африкийн дүрвэгсэд Йемен Улсад байрладаг. Дэлхийн хамгийн бололцоо муутай эмзэг бүлгийн дүрвэгсдэд Йемен Улсад байгаа эдгээр иргэд багтдаг юм байна.

Олон улсын тусламжийн байгууллагуудын мэдээлж байгаагаар, тэдэнд ирдэг хангамж, хүнсний нөөц зэрэг нь цар тахлын хүнд үеэс шалтгаалан хомсдолд орж бараг л дууссан тухай хэлжээ. Үүнээс гадна хэзээ хангамж нийлүүлэх боломжтой хугацааг ч товлон хэлэхэд хэцүү байгаа юм байна. Зарим иргэд ингэж тэмцэхийн оронд вирус туссан нь илүү дээр гэх бодолтой байгаа тухай Истамбулын сэтгүүлч Мурдок Йемен Улсаас мэдээллээ.