Үйл явдал

Тайландын үзэсгэлэнт Пи Пи арал дээр нэгэн сайн дурын ажилтан шумуул устгах ажил хийж байна. Олны анхаарлыг татаж байгаа зүйл нь тэрбээр хүүхэд залуусын хайртай хүн аалзны өмсгөл өмссөн байжээ.

Борооны улиралд чийг ихтэй байдагаас шумуул гарч ирэх нь элбэг. Зурагт харагдаж байгаа залуу хүн аалзны хувцас өмсөн Краби арлын орчимд шумуулын хор цацаж байна. Тэрбээр хоёр хоногийн турш энэ ажлыг хийнэ гэдгээ хэлжээ. Өнгөрсөн гурван сарын турш хүн аалз маань коронавируст халдвараас сэргийлэх ариутгалын ажил хийсэн юм байна. Иргэдийн хувьд хөгжилтэй сайхан ажил болж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.