Үйл явдал

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрх баригчид Хьюстонд байрлах Хятадын консулын газрыг 72 цагийн дотор хаах шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу дипломатууд консулын газрыг орхин явлаа.

Хятадын дипломатууд Консулын газрыг орхин явсны дараа АНУ-ын Холбооны агентлагийн хэд хэдэн төлөөлөгч Хьюстон хот дахь Консулын газрын байр руу нэвтэрсэн байна. Хьюстон дахь консулын газрыг Хятад Улс оюуны өмчийг хулгайлдаг болон, иргэдийн хувийн мэдээлэлд халддаг гэх шалтгаанаар хаасан тухай АНУ-ын төрийн нарийн бичгийн орлогч дарга Стивен Биген мэдэгдсэн юм. Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй.

Хятад Улсын талаас АНУ-ын шийдвэрийг хоёр улсын консулын хэлэлцээрийг зөрчсөн гэж үзэн хариу арга хэмжээ авсан нь Чэнгдү хотод байрлах АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг хаах байлаа.