Үйл явдал

7-р сарын 7-ны өдөр дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн Бразил Улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро коронавируст халдвар авснаа албан ёсоор мэдэгдсэн. Харин өнгөрсөн Бямба гарагт тэрээр эдгэрсэн гэдгээ олон нийтэд мэдээллээ.

Халдвар авснаас хойш надад санаа зовох хэрэггүй гэж байсан Ерөнхийлөгч Болсонаро дөрөв дэх шинжилгээгээр эдгэрсэн нь батлагджээ. Тодруулбал, Бямба гарагийн өглөө тэрээр өөрийн фэйсбүүкээр дамжуулан шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдэгдсэн байна. Ингэхдээ вирусийн эсрэг үр дүнтэй гэгдэж байгаа хумхаа өвчний эсрэг гидроксихлорин эмийн хайрцгийг хажуудаа тавьсан зургаа хавсаргасан байжээ.

Анх халдвар авсныхаа дараа сэтгүүлчдийн өмнө амны хаалтаа аван яриа өгсөн нь олон хүний эгдүүцлийг хүргэж байсан.

Өнөөдөр Бразил Улсад халдварын батлагдсан тохиолдол 2 сая 419 мянга хүрч, халдварын улмаас 87 мянган иргэн амь насаа алджээ.