Үйл явдал

Дэлхийн хамгийн өндөр анааш нь 5.7 метр өндөртэй. 12 настай анаашийг Шинэ Зеландаас Австралийн амьтны хүрээлэн рүү нүүлгэн авч иржээ.

Түүний өндрийг хэмжихэд зураг бичлэгийн арга ашиглан нэлээн хэдэн сарыг зарцуулсан тухай Гиннесийн багийнхан онцоллоо. Ихэнх тохиолдолд хамгийн уртдаа анааш 4 метр хүртэл өндөр болдог юм байна. Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн ба хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч амьтан юм.