Үйл явдал

НҮБ дэлбэрэлтийн улмаас Ливанд хүмүүнлэгийн хямрал нүүрлэхийг анхаарууллаа. Өнгөрсөн мягмар гарагт болсон их хэмжээний дэлбэрэлтийн улмаас 154 иргэн амь насаа алдаж, таван мянган хүн хүнд бэртэн, 300 мянган хүн амьдрах газаргүй болоод байгаа. Эдийн засаг сайнгүй энэ оронд энэ осол маш их хэмжээний гарз хохирол учруулахаар байна.

Бейрутын боомтод гарсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас хоол хүнсний хангамж тасалдан, үнийг өсгөх болно хэмээн НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлжээ. Үүнээс гадна гурван том эмнэлгийн эрүүл мэндийн систем маш муу байгааг ДЭМБ-аас хэлсэн байна. Аммониум нитратыг маш их хэмжээгээр буюу 2750 тонныг зургаан жил хадгалсны үр дүнд ийм дэлбэрэлт болсон гэж үзэж байгаа. Гэхдээ олон улсын хэмжээнд дахин мөрдлөг явуулахыг хэд хэдэн орноос уриалсанг Ливаны Ерөнхийлөгч эсэргүүцэн, дотоодын шинжээчид үүнийг шинжилж тогтооно гэж мэдэгджээ. Дэлбэрэлтийн улмаас Ливаны нийт иргэдийн 75 хувьд нь тусламж хэрэгтэй болж, 33 хувь нь ажилгүй болжээ. Үүнээс гадна нэг сая орчим иргэн ядуурлын байдалтай амьдарч байна.