Үйл явдал

Америкын Нью Йорк мужид энэ зун хэт халалттай байгаатай холбоотойгоор иргэд далайн эрэг орчимд бөөгнөрөл үүсгэх нь их байна. Үүний улмаас халдварын эрсдэл нэмэгдэх аюултай байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Ялангуяа Брүүклиний Браятог арал дээр иргэд хэдэн зуугаараа цуглаж байгааг хэвлэлүүд онцолсон байна.Коронавируст цар тахлаас хамгаалах хамгийн энгийн бөгөөд найдвартай арга нь иргэд хоорондоо 2 метрээс илүү зайтай байх, амны хаалт тогтмол зүүх. Гэтэл хамгийн их халдвар бүртгэгдсэн энэ улсын иргэд далайн эрэгт олноор бөөгнөрөл үүсгэсэн байгаагаас гадна бараг д хэн ч амны хаалт зүүхгүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд бараг 20 сая хүн халдвар авсан нь бүртгэгдсэний таван сая гаруй нь Америкт халдвар авсан иргэд байна.