Үйл явдал

Даваа гарагийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 20 сая хүрлээ гэж Жон Хопкинсийн их сургууль гаргасан байна.

6 сарын 28-нд коронавирусний тохиолдол 10 саяыг давж байсан бол ердөө сүүлийн 6 долоо хоногт даруй 20, 004,254 батлагдсан тохиолдол, 733,900 нас баралт бүртгэгджээ.

Wall Street Journal-д дурдснаар, АНУ-д нэг долоо хоногт 47 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хамгийн бага үзүүлэлт байсан хэдий ч дэлхийн халдварын тохиолдлуудын 25 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар АНУ-д 5 сая халдварын тохиолдол батлагдаж, 163,400 нас баралттай байна. 

ДЭМБ-ын ерөнхиийлөгч Тедрос  мэдэгдэхдээ,

"Амиа алдсан бүхэн хамаатай. Та бүгдийн ихэнх нь гашуудаж байгааг би мэднэ. Дэлхий дахин хүнд үетэй тулгарч байна. Гэхдээ итгэлийн ногоон гэрэл асна гэдгийг тодотгон хэлмээр байна. Тийм учраас улс орон, муж, бүс, хот, тосгон хаана ч байсан хичээвэл энэ цар тахлыг дарахад хэзээ ч оройтохгүй шүү."

гэжээ.