Үйл явдал

Их Британи улсад ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгааг холбогдох албанаас мэдээллээ. Тодруулбал дөрөв, тав, зургаадугаар саруудад 220 мянган иргэн ажилгүйдэл өртжээ.

Энэ саруудад цар тахал болон эдийн засгийн хямралаас үүдэн ажилгүйдэл ихсэж байгаа нь 2009 оноос хойших хамгийн их үзүүлэлт болж байгаагаас гадна Британийн түүхэн дэх ажилгүйдлийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тухайлбал ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 6-р сард 3.9 хувиар буурсан байгаа юм. Үндэсний Статистикийн албанаас мэдээлснээр Их Британид цалинтай хүмүүсийн тоо өнгөрсөн 7-р сард 81 мянгаар буурч 28.27 саяд хүрсэн байна. Үүнээс гадна ажилгүйдэл болон орлогогүй болж байгаа асуудалд залуус, ахмад настан бүгд өртөж байгааг Евроньюс онцолжээ. Хэрвээ Британийн Засгийн газраас цалинг дэмжих хөтөлбөр боловсруулаагүй байсан бол энэ асуудал бүр хүндээр тусч магадгүй байсан тухай эх сурвалжил онцолжээ. 1,2 сая орчим ажил олгогч энэ хөтөлбөрийг хүрээнд 9.6 сая хүнд засгийн газартай хамтран 37.5 тэрбум евро зарцуулсан байна.