Үйл явдал

Манай урд хөрш БНХАУ коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж байгаа 36 оронд хилээ нээлээ. Үүнд манай улс багтаагүй.  Дээрх 36 орноос ирж байгаа хүмүүс 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатайг Хятадын албаныхан мэдэгджээ.

БНХАУ 3-р сарын 28-наас оршин суух эрхтэй болон визтэй иргэдийг ч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэдний зүгээс гадаадад гацсан олон иргэнээ татан авах ажиллагааг явуулсаар байсан. Хилээ нээж байгаа 36 орны дийлэнх нь Европын орнууд байгаагаас гадна зарим нь одоо ч халдварын дэгдэлт өндөртэй орнууд байгаа юм. Тодруулбал Албани, Ирланд, Эстони, Австри, Болгар, Умард Македон, Бельги, Исланд, Польш, Дани, Герман, Франц, Финлянд, Нидерланд, Монтенегро, Чех, Хорват, Латви, Люксембург, Румын, Малта, Норвеги, Португал, Швед, Швейцар, Серби, Кипр, Словак, Словени, Испани, Грек, Унгар, Итали болон Их Британи гэсэн улс багтжээ.