ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.24/ Наран ургах, шингэх 05:19-20:39

Зурхай

2022.07.24, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 26. ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.24, Ням гараг

Наран ургах шингэх: 05.19-20.39

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.