ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.09.10/ Наран ургах, шингэх 06:22-19:16

Зурхай

2022.09.10, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.09.10, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.22-19.16

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.