Үйл явдал

Грекийн хамгийн томд тооцогдох Лесбос арлын Мориа цагаачдын хуаран түймэрт автжээ. Цагаачдыг нүүлгэн шилжүүлэх үед 10 хөдөлгүүр, 25 орчим гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байжээ.

Цагаачдын зарим нь утаанд хордсоны улмаас биеийн байдал нь муу байна. Галын шалтгааныг илрүүлээгүй байгаагаас гадна салхины улмаас эрэг орчимд дахин өөр хоёр газарт гал гарчээ. Мориад 13 мянга гаруй цагаач оршин суудаг. Лесбос арлын захирагч Арис Хатзикомниносын мэдээлснээр цагаачдын хуаран бүхэлдээ шатсан байна. Үүнээс гадна цагаачдын хуаранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн учраас сүүлийн долоо хоногт хөл хорио зарласан байжээ. Энд 35 иргэн халдвар авсан нь батлагдсан байна.