Үйл явдал

Манай урд хөршийн Шинжаан мужид анхны цас орсон байна. Намар орсон цас гэхэд харьцангуй том ширхэгтэй, хатуу зузаан цас оржээ. Цас Хами хотын Тианшан уул орчимд голчлон орсон байна. Цаг агаарын цочир хүйтрэл, цас орсонтой холбоотойгоор замын түгжрэлд нэмэгдсэнд холбогдох албаныхан анхаарч ажиллажээ.

Таван цагийн туршид цас хаялсан байна. Гэхдээ шуурга шуурч ямар нэгэн эрсдэл гараагүй. Ямартай ч онцгой байдлын албанаас бэлэн байдалд ажилласан байна. Хэдийгээр Шинжаан муж Хятадын хамгийн хойд хэсэг ч гэлээ өвлийн улиралд тийм ч их цас ордоггүй учраас 9-р сарын дундуур цас орсонд Хятадын иргэд ихэд сониуч, баяртай хандаж байгаа юм. Цаг агаар целсийн 0 хэм хүртэл хүйтэрсэн байна. Сүүлийн хэдэн өдөр ч цаг агаар эрс хүйтэрнэ гэдгийг Цаг уурын албанаас мэдээлжээ.