Үйл явдал

 АНУ-ын Чикаго мужид хурдны зам дээр морь унасан залууг баривчиллаа. Хамгийн сонин нь морь унасан залуу замын түгжрэл үүсгэж, цагдаагаас зугтжээ. 33 настай морь унасан залуу ковбой хувцаслан өндөр хурдны зам дээр давхиж байжээ.

Бараг 13 километр газар морьтойгоо явсаных нь дараа цагдаа нар баривчлан авч явсан байна. Тэрээр хүүхдүүдийг бууны хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах зорилгоор анхааруулга болгон ингэж явсан гэж мэдүүлсэн байна. Түүнд цагдаа нарын зүгээс олон янзын хариуцлага тооцжээ. Тухайлбал, хэнэггүй байдал гаргасан, цагдаа нарын тушаалыг сонсоогүй, хурдны замын дүрэм зөрчиж, гэмт хэрэг гаргах эрсдэл үүсгэсэн гэх зэрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Цагдаа нарын зүгээс хурдны зам руу явган зорчигч орсон нь аюултайгаас гадна хуулиар хориотой гэдгийг мэдэгджээ.