Үйл явдал

Перу улсын алдарт жуулчлалын бүс Мачу Пикчу цар тахалтай холбоотойгоор 3-р сараас хойш жуулчид хүлээн авахгүй, хаалттай байгаа. Гэхдээ саяхан зөвхөн ганц жуулчинд үйлчилхээр нээгдсэн байна. Японы жуулчин Жэссэ Такаяама анх гуравдугаар сард Мачу Пикчуг үзэхээр очсон боловч, цар тахалтай холбоотойгоор Мачу Пикчу хаагджээ.

Тиймээс тэрбээр долоон сарын турш Мачу Пикчуг үзэх гэж хүлээсэн тухайгаа холбогдох албаныханд хэлжээ. Хүсэлтийн дагуу Соёл Аялал Жуулчлалын сайд Алехандро Нейра түүнд тусгай зөвшөөрөл олгосон байна. Мачу Пикчуг дараа сараас нээх тухай хэлэлцэж байгаа. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй байгаа юм. Ганцаараа аялах эрхийг авч чадсан Японы иргэн Жэссэ Такаяама Перугийн Мачу Пикчуг үзэх нь түүний маш том мөрөөдөл байсан гэдгийг хэлсэн байна. Тэрбээр ямар их аз жаргалтайгаар мөрөөдлийн газраа үзсэнээ хэлж, холбогдох албаныханд гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Перу улс нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний найман орны тоонд орж байгаа. Өнөөдрийн байдлаар 69 мянга гаруй хүн улсын хэмжээнд идэвхтэй халдвартай эмчлүүлж байна.