Үйл явдал

Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонаро өөрийгөө авлигалын эсрэг хатуу тэмцэгч гэж тодорхойлдог. Гэтэл саяхан түүнийг эвгүй байдалд оруулах нэг хэрэг болсныг олон хэвлэлүүд онцолж эхэллээ. Түүний хамгийн гол холбоотнуудын нэг сенатор Чико Ропригез авлигын мөнгө дотуур өмдөндөө нуусан байсныг цагдаа нар олж илрүүлжээ.

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаротой хамгийн ойр гэгддэг Амазон мөрний Рорайма мужаас сонгогдсон 63 настай сенатор Чико Родригезийн гэрт цагдаа нар лхагва гарагт нэгжлэг хийсэн байна. Түүнийг цар тахлын сангаас мөнгө завшсан гэж сэжиглэж байсан юм. Сонирхолтой нь түүний өмсөж байсан дотуур өмдөн дотроос 5,250 ам.доллар орчим мөнгө гарч ирсэн байна. Энэ нь түүнийг цагдаа нар гэнэт орж ирэх үед мөнгөө нуусанг нь илчилжээ. Чико өөрөө энэ тухай мэдэгдэл хийгээгүй ч, авлига авсан гэж хэн нэгэн намайг гүтгэсэн гэж мэдээлжээ. Харин ерөнхийлөгч Болсонарогийн хувьд улс оронд нь авлигын хэрэг байгаа гэдэгт итгэхгүй байна гээд, хэрвээ байгаа бол хатуу арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байна.