Үйл явдал

Өмнөд Солонгосын албаныхан томуугийн вакцинд хамрагдсаны дараа амь насаа алдсан хүний тоо 13 хүрсэн тухай мэдээллээ. Эмч нарын зүгээс  вакцинтай холбоотой шалтгаанаар амь насаа алдсан гэж үзэхгүй байгаа юм.

Тус улсын хэмжээнд 13 сая гаруй иргэн томуугийн вакцинд хамрагдсан. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Засгийн газраас 19 сая иргэнээ үнэгүй томуугийн вакцинд хамруулах ажлыг эхлүүлсэн. Вакцин хийлгэснээс хоёр өдрийн дараа 17 настай хүү амь насаа алдсан нь хамгийн эхний тохиолдол болсон юм. Бусад 12 хүн нь 70-80 насны ахмадууд байна. Хохирлыг мөрдөн шалгах багийг ахалж буй профессор Ким Жун Кон вакцинжуулалтын хөтөлбөрийн аюулгүй байдлын талаар Өмнөд Солонгосчуудыг тайвшруулахыг хичээж байгаа юм. Тэрбээр шалгалтын явцад нас баралтууд нь томуугийн вакцинтай хамааралгүй гэж дүгнэгдсэнг мэдээлсэн юм. Тиймээс гол шалтгааныг мэдэхээр ажиллаж байгаагаас гадна бурхан болоочдын биед коронавирусний шинжилгээ хийнэ гэж мэдэгджээ.