Үйл явдал

Америкийн харшил халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал доктор Антони Фаучи вакцины тухай мэдэгдэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ хэрвээ бүх туршилт эерэг үр дүн дагуулвал, ирэх 12-р сараас АНУ-д вакцинийг иргэдэд хийж эхлэнэ гэж мэдэгджээ.

 Саяхан болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн сүүлийн мэтгэлцээн дээр ерөнхийлөгч Доналд Трамп ердөө хэдхэн долоо хоногийн дараа вакцин бэлэн болно гэсэн юм. Энэ тухайд CNN агентлагчийнхан доктор Антони Фаучигаас тодруулга хийсэн байна.  Хэрвээ ирэх 12-р сараас эхний ээлжний иргэдийг коронавирусний вакцинд хамруулж чадвал, 2021 оноос иргэдийг массаар нь вакцинд хамруулах боломжтой болох юм байна. Мэдээж, эрүүл мэндийн ажилтнууд хамгийн эхэнд вакцин хийлгэнэ. Үүнээс гадна, вакцин бэлэн боллоо гэдэг нь бүх хүн вакцинд хамрагдан, халдварын тархалт дуусгавар болно гэсэн үг биш юм хэмээн тэрээр онцолжээ. Тиймээс 2021 оныг дуустал хүлээх шаардлагатайгаас гадна тухайн үед нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь бас л тодорхойгүй юм гэсэн байна.