ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.03/ Наран ургах, шингэх 06:19-19:21

Зурхай

2023.09.03, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2023.09.03, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 06.19-19.21

Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.

Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сайн ханьтай учирна.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.