Дэлхий

Мөрдөгч 007 буюу Жеймс Бондын тухай цуврал киноны шинэ анги болох “Үхэх цаг болоогүй” киноны албан ёсны трейлер гарчээ. Жеймс Бондын тухай цувралын 25 дахь анги ирэх 2020 оны 4-р сард дэлгэцнээ гарах юм байна. Бондын дүрд Английн жүжигчин Дэниел Крэйг тогложээ. 

Дэлгэрэнгүй ...

Photo credit: maxwatermelon.ru

Entertainment

"Москва нулимсанд дургүй" ЗХУ-ын киног бүх үеийнхэн мэднэ гэхэд хилсдэхгүй. Дахин дахин үзээд хэзээ ч уйдахгүй энэ гайхалтай кино анх гарснаас хойш аль хэдийнэ бараг 40 жил өнгөрчээ. Тэгвэл киноны жүжигчид маань хэрхэн өөрчлөгдснийг хараарай.

Дэлгэрэнгүй ...

Эрх чөлөөний оронд 11-р сарын 4 дэх пүрэв гарагт тэмдэглэдэг Талархлын баяр өчигдөр болсон юм. Тэгвэл эртнээс тогтсон уламжлал ёсоор АНУ-ын тэргүүн энэ өдөр цацагт хяруулд өршөөл үзүүлж, баярын зоогийн ширээний гол хоол болохоос нь авардаг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ уламжлалын дагуу Bread, Butter буюу талх, масло гэсэн нэртэй хоёр цацагт хяруулд өршөөл үзүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Зул сар, шинэ жилийн баяр болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ баярын өмнө Эрх чөлөөний оронд уламжлалт зул сарын баярын хямралтай худалдаа буюу BLACK FRIDAY өнөөдөр тохиож байна. Жил бүр талархлын баяртай зэрэгцэн зул сар, шинэ жилийн баярын хямдралтай худалдааг явуулдаг уламжлал тогтжээ.

Дэлгэрэнгүй ...

K-Pop буюу Өмнөд Солонгосын поп урлагийн ертөнцийн бас нэгэн томоохон төлөөлөл болсон жүжигчин, дуучин Гу Хара Сөүл дахь гэртээ амьсгал хураасан байдалтай олджээ. Түүнээс өмнө өнгөрсөн сард K-Pop-ын бас нэгэн од Солли цахим ертөнц дэх олны хэл ам, дарамт  шахалтаас шалтгаалан амиа егүүтгэн нас барж байсан юм. Гу Хара болон Солли нар их дотно найзалзаг, бараг эгч дүүс шиг харилцаатай байсан гэж Гу Хара ярьж байсан ч ийнхүү сар хүрэхгүй хугацааны дараа түүнийг мөн амьсгал хураасан байхыг нь олжээ. 

Дэлгэрэнгүй ...

Дэлхийн нээлтээ хийж, дэлгэцнээ гараад удаагүй байгаа Frozen-2 бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино эхний долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлж, зөвхөн Америкийн кино прокатаас 127 сая долларын ашиг орлого олжээ. Энэ нь 2013 онд гарч байсан эхний ангиас олж байсан ашгаас дахин илүү байгаа юм. 

Дэлгэрэнгүй ...