Л.ЭНХ-АМГАЛАН: Энэ жил төрийн мэдлийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй

Боловсрол

Энэ хичээлийн жилд их дээд сургуулийн оюутны төлбөрийг нэмэхгүй байх нь. Тодруулбал төрийн мэдлийн их дээд сургуулиуд болох ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, АШУҮИС зэрэг төрийн мэдлийн их сургуулиудын сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй гэж байна.

Сургалтын төлбөрийг кредитээр тооцдог. Төрийн мэдлийн их дээд сургуулиудын нэг кредит хичээл өнгөрсөн хичээлийн жилд ямар үнэтэй байсан тухай мэдээллийг хүргэе.

Тухайлбал

МУИС-ийн суурь хичээлүүдийн нэг кредит нь 98,600 төгрөг, 

Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120,800 төгрөг байна. Харин хамгийн өндөр нь

Хууль зүйн,  олон улсын харилцааны сургуулийн нэг кредит нт 111-115 мянган төгрөг байна. Тэгвэл

МУБИС нэг кредит хичээл 71 мянган төгрөгийн үнэтэй байна.

ШУТИС-ийн хувьд нэг дунджаар нэг кредит нь 79- 90 мянга, 

АШУҮИС - нэг кредит 115-117 мянган төгрөгийн өртөгтэй өнгөрсөн хичээлийн жилийг эхлүүлж байжээ.

Тэгвэл энэ дүн энэ хичээлийн жилд мөрдөгдөх нь.