АНУ-ын Усан цэргийн флотоос бас нэгэн сэтгэл шимшрэм гэрэл зургийг хуваалцлаа

Үйл явдал

АНУ нь Афганистанаас сүүлчийн цэргүүдээ татан авч дуусахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Сүүлийн 24 цагт гэхэд 19 мянган Америк иргэд болон эх орноо орхихыг хүссэн Афганичуудыг нүүлгэн шилжүүлжээ.

Афганистанаас цэргүүдээ гаргах үйл ажиллагаа эхэлсэн хэдэн 7 хоногоос хойш нийт 88 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Зарим үед 39 минут тутамд АНУ-ын Цэргийн хүчин болон олон улсын 90 нислэг хийгдэж байна.

Одоогоор Хамид Карзай олон улсын нисэх онгоцны буудлын нөхцөл эмх замбараагүй байдалтай. 

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби 8 сарын 31-нээс хойшхи нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын хяналтын талаар 

"Энэ бол Америкчуудын хариуцлага биш байхаа болино"

гэжээ.

Гэхдээ бодит байдал дээр бол явахыг хүссэн маш олон хүмүүс цөхрөнгөө барж буйг холбогдох албаныхан сайн мэдэж байна гэж онцолсон байна.

Эх сурвалж: VOA